Мөнгөн саран сүүн туяагаа цацруулаан
Мөрөн гол нь цөнгөө түрэн урсахаад
Мяралзан долгиолох түүний шуугианд
Миний нутагт хаврын уянга эгшигэлнэ ээ
Ааа ааа уянга эгшигэлнэ ээ
Алтан наран өнгөт туяагаа цацруулаан
Атар газар хаврын урин айлчилахаад
Анхилуун салхины зөөлөн илбээнд
Амрагийн сэтгэлд хайрын уянга эгшигэлнэ ээ
Ааа ааа уянга эгшигэлнэ ээ
Цасны доороос яргуй цэцэг урганхаан
Цагийн сайханд нүүдлийн шувууд ирэхэд
Ганганан дуулах тэдний аясаар
Газрын холоос хавар айлчилна аа
Ааа ааа хавар айлчилна аа
Ааа ааа уянга эгшигэлнэ ээ