дарснаас халуун дурлалыг
давснаас гашуун нулимсыг асгаад
даан ч ихээр үгүйлэх юмдаа
дахиад чи минь ирэхгүй гэж үү
үгүйлэх юмдаа би чамайг
үнэн сэтгэлдээл бодох юм
хайрыг минь булаасан охин чамайг
хязгааргүй ихээр бодох юм би чинь
сүүнээс ариун дурлалыг
зүүнээс нарийн итгэлийг тээгээд
зүйрлэшгүй ихээр үгүйлэх юмдаа
зүүдэнд ч гэсэн ирэхгүй гэж үү
гүйлэх юмдаа би чамайг
үнэн сэтгэлдээл бодох юм
хайрыг минь булаасан охин чамайг
хязгааргүй ихээр бодох юм би чинь
одноос тодхон царайг чинь
олноос онцлон хайсаар явнаа
сэтгэлийн дагина ганцхан чи минь
сэрүүн зүүдэнд ч ирэхгүй гэж үү
гүйлэх юмдаа би чамайг
үнэн сэтгэлдээл бодох юм
хайрыг минь булаасан охин чамайг
хязгааргүй ихээр бодох юм би чинь